СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-25

LIVE: Т.Хүрэлбат: Дүү Т.Чимгээг маань суллах хүртэл өлсгөлөн зарлаж, амь эрсэдвэл Б.Хурц буруутай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг холбогдсон Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат дүүг нь суллах хүртэл өлсгөлөн зарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар гэрээслэл үлдээж, Еөнхийлөгчид шаардлага хүргүүлэв.

Тэрбээр . Хэрэв түүний амь нас эрсэдвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Түүнчлэн Т.Чимгээгийн гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн юм. Шаардлагад Т.Чимгээг ёс бусаар доромжилж, шүүсэн бусармаг үйлдлийг зогсоох нь Ерөнхийлөгчийг үүрэг юм. Энэ бүх үйлдлийг Ерөнхийлөгч таслан зогсоох хэрэгтэй гэж гэр бүлийн зүгээс үзэж байна.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Хэн ч харсан зодож, дарамталж байгаа нь тодорхой байсан учраас шийдчих байх гэж хоёр жил хүлээлээ. .

Ерөнхий сайдыг гуравдугаар сарын 8-ны өдөр очиж уулзахаас өмнө би нэг удаа очиж уулзсан. Тухайн үед Чимгээ маань "Ах аа, би гармаар байна" л гээд байсан. Хүний ах байх хамгийн хэцүү нь тэр юм . Даанч надад гаргаад авах эрх мэдэл байхгүй. Би хуулийг хүндэтгэж зургаан жил дүүгээ шоронд хориуллаа. Одоо надад энэ тэмцлээс өөр ямар ч сонголт үлдсэнгүй. .

С.Зоригийн хэрэгт гэж гүтгэж хорьсон гурван шүүгч өнөөдөр ажлаа хийгээд бидний татварын мөнгөөр цалингаа аваад явж байна.  Миний ээж 80 хүрч байна. Энэ хөгшнийг амьд байлгах гэж би дандаа худлаа хэлж байсан. Сайд очиж уулзлаа, одоо л гаргачих байх, УИХ-ын очлоо, одоо л суллачих байх гээд олон жил хүлээлээ" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэг
3 жилийн өмнө
192.82.91.91

Зөвөө зөв! 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг гэж хуцалддаг юм бн лее ! Тэр шүүгчидийг нь харлаа ! Сошиалаар явж буй өдий, төдий шившигт бичлэг , дуу дүрсийг нь ч олон түмэн харсан ! Оцогносон , нохой шиг жингэрлэсэн , адгийн шаарнууд хүний хувь заяаг шийднэ гэж хэзээ ч үгүй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.