СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваний эрх баригчид иргэдийг “яргай загас” гэсэн үгээр нэрээ солихгүй байхыг уриалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Тайваньд сушины сүлжээ зоогийн газрууд нэрэнд нь “гүй ю” буюу “яргай загас” гэсэн үг орсон бол таван найзынхаа хамт үнэгүй үйлчлүүлж, хүссэн хэмжээгээрээ суши идэх сурталчилгаа цацагджээ. Уг сурталчилгааг үзсэн залуучууд нэрээ солих үзэгдэл эрс нэмэгдсэн байна. Тиймээс эрх баригчид иргэддээ хандан нэрээ “яргай загас” болгон өөрчлөхгүй байхыг уриалжээ.

. Тайваний иргэд амьдралынхаа туршид гурван удаа нэрээ солих эрхтэй байдаг бөгөөд иргэдийг онц шаардлагагүй зүйлээс болж нэрээ солиулахад цаг хугацаагаа дэмий зарцуулахгүй байхыг уриалжээ.

TVBC телевизэд нэрээ солиулсан нэгэн оюутан ярилцлага өгчээ. Тэрээр “өнөөдөр өглөө би нэрээ Бао Чен Гүй Ю гэж өөрчлөөд бид хамтдаа 7,000 тайвань доллар буюу 200 гаруй ам.долларын суши, зоог идсэн” хэмээн ярьжээ. Бао Чен Гүй Ю гэдэг нь “тэсрэмтгий сайхан харагддаг яргай загас” гэсэн утгатай ажээ.

Түүнээс гадна үнэгүй суши идэхийн тулд залуус өөрсдийгөө яргай загасан ханхүү, солирын яргай загасны хаан, яргай загастай шарсан будаа зэрэг утгатай үгсээр нэрлэх болсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.