"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд "Хонгилын шүүгч" нарын тухай ийн ярьж байна. Тэрээр "худалдагдсан хууль шүүхийн байгууллагуудаа зөв шийдэлд оруулахгүй бол иргэний дайн үүсдэг жишигтэй" хэмээн өгүүлж байна.
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд:
-Хууль, шүүхийг улс төрчид гартаа оруулж, систем үүсгэсэн нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үеэс эхтэй. "Эрдэнэт"-ийн Ш.Отгонбилэг гэж хүн өөрийн найзыгаа Ерөнхийлөгчөөр тавиад, өмгөөлөгчөөрөө ажиллаж байсан Ц.Зоригтыг шүүгчээр тавьсан. Энэ үеэс хойш үе үеийн улс төрчид энэ системийг улам боловсронгуй болгосон. Ерөнхийлөгч болонгуутаа Ц.Элбэгдорж Ц.Зоригтыг Улсын ерөнхий шүүгч болгосон. Энэ хүн ХХБ-ны "Сахал" Д.Эрдэнэбилэгийн үүдний өрөөнд, өвдөг сөгдөөд сууж байдаг байсан хүн шүү дээ. Одоо УДШ-таа ажиллаж л байна.
Тэгэхэд Д.Эрдэнэбилэг Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд энэ улсын өнгөтэй, өөдтэй бүгдийг хувьчилж авсан. Ц.Зоригтын ойр тойрны бүх хүн Д.Эрдэнэбилэгээс тэжээгддэг байсан. Ц.Зоригтын доор маш олон шүүгч тэр бүх хууль бус үйл ажиллагааг гардан хийсэн. Дандаа но-той шүүгч нарыг дээд тушаалд дэвшүүлсэн. Тэд нар нь яг л манкурт шиг өөрийн толгойгүй ажилладаг байсан. Энэ бол манайхны нэрлэгдгээр "хонгил", олон улсын хэллэгээр мафи шүү дээ.
Ц.Элбэгдорж АН-ын дарга асан, өөрийнх нь Тамгын газрын дарга байсан Д.Дорлигжавыг УЕП-оор тавьсан. Б.Хурц тэгэхэд Европоос хүн хулгайлж авчирч байсан. Авчраад ирэнгүүт нь Б.Хурцыг АТГ-ын дэд дарга болгож байсан. АТГ-ын дэд дарга бол мөрдөн шалгах хэлтсээ толгойлдог хүн шүү. Энэ хүмүүсийг тавьж мөнгө хийдэг, өрсөлдөгчөө намнадаг байсан. Эрүүдэн шүүгээгүй гээд байсан хүмүүсийн бичлэг дэлгэгдээд байна. Цаг хугацаа хамгийн том гэрч байдаг.
-Та 2011 онд цагдан хоригдож, сүүлд нь 4 сая ам.доллар төлж суллагдаж байсан?
-Одоо НПГ-ын орлогч дарга Ц.Насанбат гэдэг хүн "хэргийн оролцогч биш" гээд миний хэргийг хаасан шүү дээ. Авлига авсан баримт гаргаж өгөхөөс өөр яах юм бэ?! Үүнээс илүү ямар баримт надаас шаардаад байгаа юм бэ. Эрх зүйт төртэй улсын албан тушаалтан ингэж хэрэг хаах юм бол өнөөдөр шоронд байх ёстой. Гэтэл энэ хүн албан тушаал дээрээ хэвээр байна. Дээр нь том эрх мэдэлтэн байгаа учраас энэ хүн ингэж зоригтой дуугарч, хийж явна.
Лифтэнд байгаа шүүгч нарын тухай ШЕЗ-өөс ямар тайлбар гаргасныг харсан уу? Гомдол ирээгүй учир шалгахгүй гэнэ. Ийм улс хөгжих үү? Шүүгч нарын 90 хувь нь цалингаараа амьдарч байгаа. Бусад нь ялзраад байна. Найман УИХ, таван Ерөнхийлөгч солигдоод энэ бүхэн өөрчлөгдөөгүй байна. Өөрчлөгдөөгүй байгаа нь энэ хүмүүс бүгд албан тушаал дээрээ байгаагаас харагдаж байна.
-2017 оноос хойш байдал өөрчлөгдсөн үү?
-Шударга бус байдлын төлөө Сүхбаатарын талбай дээр гарч тэмцсэн. Сонгуулиар "Монгол ялна" гэж хөөрцөглөж байсан. Гэтэл одоо бүх зүйл "Голомт"-ын Баясгалан руу шилжчихлээ. 1.2 тэрбум ам.долларын төмөр замын гэрээг ямар ч тендергүйгээр "Голомт"-ын Баясгалан авсан. Энэ хүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг танихгүйгээр энийг авч чадахгүй шд. Ерөнхийлөгчтэй ойрхон байхгүйгээр авч чадахгүй шүү дээ.
Ард түмэн энэ бүхнийг ухаарах хэрэгтэй. Эрх мэдэл нэгээс нөгөө рүү шилжсэнээс өөрчлөгдөн, алга болоогүй байна. Улс төрчид гудамжнаас айдаг. Шударга бус байдал, мафийн эсрэг ард түмэн тэмцэх ёстой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганболдоо чи Паушокийг хэнтэй нь нийлж луйвардсан юм бэ?
Ter muu pausnokiig yhsendee omoorood baigaa ym be ? iim zaluusiig demjieed tord gargasan baihad ard tymnii nuruu teniin gedegt itgeltei bna . Daancn ongorson songuuliaar luivarduulsan .
Тэр Паушок нь хэн ч байсан байж болно. Хэрэв тэр хүнийг энэ хүн луйвардсан бол буруу шүү дээ! Гэхдээ үнэн юу вэ гэдгийг бид мэдэхгүй байгаа нь тун харамсалтай. Ерөнхийдөө энэ Ганболдын ярилцлагуудыг уншаад би хувьдаа дэмждэгээ. Луйварчин бол харин харамсалтай.
Darhand bol negeer garch irsen hvn gej boddog Daanch vnen bish NAM ni hvchtei boljdee.. minii medehiin oir dotnii darhniihan maani T.Ganbold d sanalaa uguugvi neg ch hvn l bhku bsan.
Элбэгдорж чамайг худалаа яриад байгаа гэж ярилцлага өгсөн байсан шүү Ганболд чи элбэгдоржийн тухай их юм ярисан нь бүгд худалаа болж байна уу
ҮНЭН ШУДАРГА ЁС ҮГҮЙ БОЛСОН ДЭМЖДЭГ ШҮҮ
shd-nuhun songuuld devsheech demjine
Za tegeed ard tumen bosood tsust huvisgal hiivel elbegdorj bayrtsogt saihanbileg dorligjav halzan ganbold batuul hurts erdene ed nar ur huuhed undes ugsaagaaraa shiitguulne shuudee ene ganboldiig ug ni demjdiin mani hun MAN g l jaahan muulaad baidiin ug ni ene ardchilal neriin dor ballaad baigaa nuhdtei MAN gaigui l zuv temtseed bh shig l baigaamdaa
Энэ хүн шудрага ёсны төлөө тууштай явж бна. Цагаан дээр хараар бичсэн баримт өгөхөөс өөр яах юм. Элбэгдорж Дорлигжав хоёр дээрэмёин
Gants negiin buudhad nam bolno doo mongtei humuus jargaj chadahgui uheh n geed uhtelee aih bh daa ha ha
Хөөе бас солиордог гар байна. Монгол улсын ерөнхийлөгчийг ард түмэн сонгодон юмаа. Отгонбилэг том байж болох ч арай ч ерөнхийлөгч томилчих гар биш.
МОНГОЛ УЛС НАМЫН АЖЛЫГ ТӨРИЙН АЖЛААС САЛГАЖ ХУУЛЬ ГАРГААГҮЙ ЦАГТ ТӨР НЬ НАМ НЭРТЭЙ МАФЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАЙНГА ДАРЛАГДАЖ ЯВЖ Л ТААРАНА. ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ БАЙХГҮЙ НЭГ НАМ ДЭЭР НЬ БАЙНА ГЭСЭН ҮГ ТЭГЭХГҮЙ ШУДРАГА БОЛГОХЫН ТУЛД ХУУЛИАРАА ЭНЭ НАМТАНГУУДЫН БАЛИАР БУГШСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООСОН ЦАГТ ТӨР ЦЭВЭРШИНЭ ОДОО ЯГ ХЯТАД УЛС АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭДЭГ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН БОЛ ШУУД БУУДАН ХОРООДОГ...
hezee ene uls hugjih be unen um gej bgui bn .shudraga uneneer amidardag ni mongoliin irged dargantsar ni hugd aalznii torond holdogdson ardchilal bih uildveriig ustgasan oedol gutliin uildver aris shirnii uildver yu vh bgui iim bhaar uursduu buteen baiguulaltand orj bj l uls uuduu devshij olon hun ajiltai bn haramsahaas uur id shid algadaa uneheer gutamshig hot ni huuhed togloh ch gazargui bugd toron dotor gudamj ni ereen maihan shig hoorhiidoo .
СХдүүргийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлээрэй .Манайхан даанч хүнээ таньж гаргадаггүйм доо
Багабандийн үеэс гэдэг үнэн шүү энэ хүнд монголчууд 1алтан дээл хийж өгвөл цаддаг болуу үнэн шуналтай авгай нь гэж 1 лайтай шунал бий.Дорлигжавын хахуулийн талаар мөн ч их юм байсан чинь Насанбат гэдэг хуульч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ үү ийм л шүүх ажиллаж байндаа Дорлигжав гэдэг хүн тэгээд хүний нүүр яаж харж амьдарч чадаж бнаа
Тэр шүүгчид,өмгөөлөгч нарыг шалгаач гээд ард түмэн шуугиад байгаа нь нэхэмжлэгчид биш юм уу?Жирийн нэг иргэн нэхэмжлэл гаргавал одоо ажлаа хийж байгаа наад этгээдүүд чинь дор нь нэг хэрэг үүсгээд хориж дарамтлана.Үүнээс чинь л хүмүүс айгаад байгаа учраас нэрээрээ нэхэмжлэх зоригтон олдохгүй .Ард түмнийг ийм л айдсын ,төрд итгэх итгэлгүй болгосон учраас цөөн хэдэн хүн л сошиал ертөнцөөр шуугиад л өнгөрөх байх даа.Уг нь цагдаа,шүүх иргэдээ хамгаалж зөв бурууг дэнсэлж байх ёстой атал эсэргээрээ хүн айлгах мангас мэт ойлголт ухамсарт нь гүн суутал ард түмний итгэлийг алдаж дээ.
Энэ олон мафийн сүлжээг ард түмэн бид өөрсдөөс минь шалтгаална одооноос нэгдэх хэрэгтэй юм байна шүү
Паушокийн өрийг төлж уурхайг гэрээгээр авах тархитай учрийг олчих хүн байгаагүй шүү дээ.
30 гаруй жил ардчилалыг мафийн бүтэцийг төгөлдөржтөл Монгол улс хөгжлөө. Одоо бий болгосон бүтэцээ нураахгүй бол Монгол ялагдаж 2 хөршийн аль нэгний идэш болоод дууслаа!!! Мөнгөний урсгалыг харахад түлш шатахууны 90,амттан идээ-чихэр,шоколадны70 %-нь зөвхөн Орос улсаас хамааралтай байна.Энэ бодох ёстой асуудал!!!
Ганболд зөв ярьж байна.
Ганболдыг дэмжиж байна.