Голомт нь тодорхойгүй халдвар тархаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулав.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 16800 шинжилгээ хийхэд, 130 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо.
Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3131 /72%/ болж байна. Шинээр халдвар авсан 130 хүнээс дотоодод халдвар авсан 129 хүн байна. Дотоодын халдварын тоо 3807 боллоо. Тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг хүнээс халдвар илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдол 425 болсон.
Дотоодын халдварын 129 тохиолдол бүгд Улаанбаатар бүргэгдсэнээр Улаанбаатарын нийт өвчлөл 3458 болж байна. Шинээр халдвар авсан 129 хүнээс 120 нь ойрын хавьтал байна. Үүнээс 107 нь нэг дэх удаагийн шинжилгээгээр, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээнд, 1 хүн гурав дахь удаагийн шинжилгээнд халдвар илэрлээ.
Есөн тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Дээрх иргэдийн хувьд БЗД-ийн 4, 5-р хороо, БГД-ийн 7-р хороо, СБД-ийн 1-р хороо, ХУД-ийн 5, 9, 21-р хороонд амьдардаг иргэд.
Халдварын тархалт маш өндөр байгаа энэ үед гараа тогтмол угаах, агаар сэлгэлт хийх, амны хаалтаа тогтмол зүүх халдвараас сэргийлэх энгийн аргыг хэрэгжүүлмээр байна.