БЗД-ийн 26 дугаар хороонд тав хоног хөл хорио тогтоож байгаа талаар БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тав хоногийн хугацаанд 16 000 иргэнээс шинжилгээ авч, зорилтот бүлгээ дархлаажуулах аж.
БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Дүүргийн Эрүүл мэндийн газрын хүсэлтийн дагуу Засаг дарга захирамж гаргаж, өнөөдөр тус хороонд тав хоногийн хугацаанд хөл хорио тогтоогоод байна. 26 нь манай дүүргийн хамгийн их хүн амтай хороо байгаа. 31 мянган хүн амтай, 180 гаруй байртай.
Шинжилгээний 20 баг гаран ажиллаж байна. Өнөөдөртөө багтаад иргэдийн 80 хувь, маргааш 100 хувь шинжилгээнд хамруулна. Үүний дараа зорилтот хүмүүсийг дархлаажуулна. Маргааш дархлаажуулах хоёр баг ажиллана. Хорооны 97 мянган мкв талбайг ариутгана.
-Тус хорооны иргэд өглөө нэлээд бухимдах шиг боллоо?
-Эрт мэдээлчихээр иргэд гараад явчихдаг учраас өчигдөр орой мэдээлэл, санамжийг айл бүрт хүргүүлсэн. Өглөө зарим иргэн бухимдсан нь үнэн. Хэдийгээр иргэдээ чөлөөтэй байлгаж, эдийн засгаа тэтгэх бодлого баримталж байгаа боловч, тус хорооноос халдварын голомт илрээд, өргөжих хандлагатай байгаа учир энэхүү арга хэмжээг авлаа. Хорооны хэмжээнд хүнсний түгээлт хэвийн, эмийн сан болон дэлгүүрүүд ажиллаж байгаа. Диалезийн аппаратад ордог иргэдийг өглөө шинжилгээнд хамруулаад гаргасан.
-Тус хорооны Засаг даргын чөлөөлсөн гэсэн мэдээлэл байна?
-Засаг даргагүй байгаа нь үнэн. Өмнөх Засаг дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Агаарын солилцоогүй хэт шавааралдсан өндөр барилгууд байдаг бха...