Нийслэлийн БЗД-ийн 26-р хорооны хүн ам өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа боловч улсын гэх нэг сургууль, нэг ч улсын цэцэрлэггүй ажээ. 2020 оны есдүгээр сарын байдлаар 28 мянган хүн амтай байгаа нь Багануур дүүргийн хүн амтай тэнцэж байна. Гэтэл Багануур дүүрэгт улсын 3 сургууль, 9 цэцэрлэг байна.
133-р сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр: Манай хорооны хүн ам Говь-Сүмбэр аймгийн хүн амаас 1,6 дахин их, Нийслэлийн Багануур дүүргийн хүн амтай тэнцэх хэмжээтэй байхад, Сүхбаатарын талбайгаас 2 км буюу хотын А зэрэглэлийн бүсэд байгаа хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй, Төр засгийн удирдлагууд гэр хорооллын хүүхдүүдэд их анхаарал хандуулдаг мөртлөө хотын төв шинэ сууршлын бүсэд байгаа манай хорооны хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байхад тоохгүй 10 гаруй жил болсонд үнэхээр хэлэх үг алга.
Манай хороонд төрийн ерөнхий боловсролын сургууль 3, цэцэрлэг 5-7 шаардлагатай юм. Гэтэл зарим УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны болон Нийслэлийн удирдлагуудаас 133-р сургуулийг хичээлийн шинэ байртай болгочихвол бүх асуудал шийдэгдэх мэтээр тайлбарлаж байгаа нь үнэхээр өрөөсгөл юм. Учир нь цаашид манай хороонд орон сууцны барилга байнгын ашиглалтад их орж байгаа учраас шилжилт хөдөлгөөн их байгаа, манай хорооны иргэдийн ихэнх нь залуу гэр бүл учраас хүүхдүүд улам нэмэгдэж байгаа юм.
МУ-ын 2020 оны статистик мэдээгээр манай хороонд :
Эндээс сургуулийн насны хүүхэд нэмэгдэх хандлагатай бөгөөд 133-р сургуулийн тоо мэдээллийг харахад жил ирэх тусам сурагчдын тоо нэмэгдсэн байна.
2019, 2020 онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ээлжиндээ 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 2020, 2021 онуудын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн цэцэрлэгийн барилга Дүнжингарав захын баруун урд талын 4-н замын уулзвараас зүүн тийш 2,8 км газарт баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгуудын хажууд 640 хүүхдийн суудалтай БШУЯ-ны харъяа “Монгол тэмүүлэл” сургуулийн барилга баригдаж байгаа болно.
Мөн 133-р сургууль уг 4-н замын уулзвараас зүүн тийш 600 м зайд байрладаг тул Дүнжингарав захын ачаалал болон ирэх намар ашиглалтад орох эдгээр барилгуудаас болж, Дүнжингарав захын өмнөх замын ачаалал асар ихээр нэмэгдэх болохоор Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон хүүхдүүдийн эрхийн төлөө дараах арга хэмжээг авахыг хүсье.
Үүнд:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сүмбэ-Орд хотхоны урд, хойно, зүүн талын олон жил хашаалсан газруудыг чөлөөлж цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй
Яг зөг