ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагт 9410 хүнд шинжилгээ хийснээс 122 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 4083 тохиолдол бүртгэгдлээ. Завхан аймагт хоёр, Төв аймагт нэг халдвар тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод 118 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 3203 боллоо.
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг зорчигчоос халдвар илэрч зөөвөрлөгдсөн тохиолдол 424 болов. Шинээр 30 хүн эмчлэгдэж, нийт халдвар авсан иргэдийн 74 хувь нь эдгэрээд байна.
Халдвар илэрсэн 122 хүнээс 117 нь ойрын хавьтал бөгөөд 112 иргэн эхний шинжилгээгээр 5 хүн хоёрдахь шинжилгээгээр халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар таван хүний халдварын эх уурхайг тодорхой бус байна.
Эх уурхайг тодорхойлж байгаа иргэдийн хувьд ХУД-ийн 20, БГД-ийн 4, 16 дугаар хороонд амьдардаг.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Нэг удаагийн буруу үйлдлээс бол гэр бүлээрээ өвчлөх тохиолдол олон байна. Найз нөхөд дээрээ шоудаж байна гэж хоёр цаг очоод ирснийхээ төлөө гэр бүлийнхэдээ халдвар тараасан даа харамсаж ярьж байна.