3 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана.
Мөн энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэж байгаа тул малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.