СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-03-12

LIVE: Нүдний эмч Э.Сарангэрэл: Нүдний даралт өвчнөөр 40-өөс дээш насны хүмүүс тусах эрсдэлтэй байдаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Нүдний даралт ихдэх өвчин буюу глауком бол нүдний хамгийн түгээмэл өвчний нэг. Дэлхий даяар хүн сохор болох хоёр дахь үндсэн шалтгаан болдог. Эхнийх нь болор цайх, хоёр дахь нь глаукома. Болор цайх нь харьцангуй гайгүй. Болрыг солиод эргээд юм хардаг болдог. . Настай хүмүүст ихэвчлэн тохиолддог ч залуучуудад бас тохиолддог.

Тэгвэл “Гэрэл” нүдний эмнэлгийн хувьд энэ сарын 14-ныг дуустал 40-ээс дээш настай хүмүүст зориулан урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй болгожээ.

“Гэрэл” нүдний эмнэлгийн эмч Э.Сарангэрэл: Нүдний даралт Монгол хүмүүст түгээмэл тохиолддог өвчин. . Нүдний даралт нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй тул 40-өөс дээш настай хүмүүс жилд 1-2 удаа эмчид үзүүлж байх ёстой. Ер нь хожуу шатандаа оношлогддог.

Ер нь бол архаг явцтай бас заримдаа хурц хурдан өрнөж болдог өвчин. Хурц гэхийн тухайд, шингэн наашаа гарч байдаг механизм ажиллахаа больж, огцом даралт ихсээд мэдрэлүүд үхэждэг. Тэгвэл толгой маш их өвдөнө, бөөлжинө, огиулна, юм харахаа больж, харах талбай гаднаасаа хаагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Залуучуудын хувьд сүүлийн үед нүд хуурайшилт ихсэж байна. Нүд хуурайшсан үед нүдээ чийгшүүлэх хэрэгтэй. Гэвч зар сурталчилгаагаар гарч байгаа зарим нүдний дусаалга нүдний улайлт арилгадаг болохоос биш чийгшүүлэх дусаалга биш. Тэгэхээр эмчээсээ маш сайн асууж авах хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.180.78

Bairshiln haana vee haygaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.176.41

Хаяг хаана байдаг вэ очиж үзүүлэх гэсэн эсвэл утас байна уу

Сарангэрэл
3 жилийн өмнө
66.181.161.42

Хаяг хаана вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.