СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-03-12

Бага төлбөрөөр АНУ-д суралцах боломжтой боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай. Ө

нөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгалаа.

Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. Тэгвэл өнөөдөр байгуулсан гэрээний хүрээндДээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.