Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна.
Энэ удаад Хятадын уламжлалт "Дэнлүү"-г танилцуулж байна. Өөдөлж дэвжихын билэгдэл агуулсан янз бүрийн зурагтай улаан дэнлүүг сар шинийн баяраар айлууд үүд хаалга болон цонхон дээрээ өлгөдөг байна.
Улаан дэнлүү нь 2000 гаруй жилийн өмнөөс баруун Хан гүрний үеэс үүсэлтэй бөгөөд жил бүрийн билгийн тооллын цагаан сарын 15-ны үеэр хүмүүс баярын уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс улаан дэнлүү үүсгэдэг байжээ. Элэг бүтэн байхыг ерөөж өлгөдөг дэнлүүг сүүлд цагаан сарын баярын дараа хүүхдээ сургуульдаа явахад нь эцэг эх нь өгч явуулдаг болжээ. Багш нь дэнлүүг асааж өгч ирээдүйн зам нь гэгээн гэрэлтэй байхыг ерөөдөг байсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.