СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-07

LIVE: Д.Сумъяабазар: Ахиад хатуу хөл хорио тогтоохгүй ч иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар: УДЭТ-ын 54 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ нь иргэд хариуцлагатай байхыг сануулж байна. Сүүлийн өдрүүдэд оршуулгын үйл ажиллагаад оролцсон 37 хүнээс, хорооллын захад ажилладаг 15 хүнээс халдвар илэрлээ. Иймд баярын өдрүүдээр аль болох олныг хамарсан хамарсан тоглолтуудыг хойшлуулах саналыг УОК-д хүргүүлж байна.  
УДЭТ-ын 54 тохиолдлын хувьд БГД-ээс 11, БЗД-ээс 17, СБД-ээс 6, СХД-ээс 9, ХУД-ээс 5, ЧД-ээс 6 тохиолдол бүртгэгдсэн.

НОК-оос хоёрдугаар сарын 8-наас өндөр эрсдэлтэй, халдвар илэрч байсан хороодыг зарлаж байсан. Дээрх тохиолдлоос харахад өндөр эрсдэлтэй хороодуудаас халдвар гарч байна. ААН-үүд, ард иргэд дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй. . Үүнийгээ цаг сайхан болоход хийж болно. Ахиад хатуу хөл хорио тогтоохгүй. Гэхдээ ард иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй. Вакцинжуулалт удаашралтай байгаа нь үнэн. Богино хугацаанд вакциныг эрчимжүүлэхийг ЗГ-аас шаардана.

Миний хувьд манай НОК-т ажиллаж байгаа хүмүүс Орос, Хятад хамаагүй олдсон вакциныг хийлгэе. Хамгийн гол нь нийслэлийн иргэдийг вакцинжуулснаар  хот хэвийн амьдралдаа эргэн орох болно.  
Доорх хороодод халдварын голомт идэвхтэй байгаа тул иргэд анхаарал, сэрэмжтэй байхыг зөвлөв. 

  • БЗД-ийн 8, 16, 26, 25, 15, 12, 3
  • БГД-ийн 1, 3, 5, 11, 18, 20 25
  • СБД-ийн 1, 6, 7
  • СХД-ийн 6, 10, 18, 19, 21, 22, 23, 31
  • ХУД-ийн 18,19.

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.199

gaduur yvan tenen

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.