Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21626 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 67 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрлээ. Улаанбаатарт 63 тохиолдол, Төв аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн.
Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдлыг судалж байна. Архангай аймагт бүртгэгдсэн нэг тохиолдлыг Улаанбаатар хотод бүртгэж, ойрын хавьтлын 26 хүнийг тусгаарлаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.