Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман шинэ тохиолдол илэрчээ. 2021 он гарснаас хойш нийтдээ нэг сая гаруй шинжилгээ хийгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 39 хүн эдгэж эмнэлгээс гарлаа. Өнөөдөр бүртгэгдсэн найман тохиолдлын гурван нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол таван тохиолдол УБ хотод бүртгэгдлээ. Улаанбаатар хотод тандалт буюу ойрын хавьтлаас 4 хүн, шинэ голомтоос нэг хүнд коронавирус илэрчээ. Нэг шинэ голомт нь СБД-ын 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг банкны ажилтнаас илэрсэн байна.
Шинжилгээний хариу удаж байна гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байна. Лаборатори болон шинжилгээ авч байгаа цэгүүдэд хиймэл ачаалал үүсч байгаа юм. Шинжилгээний хариуг 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж үзэх албагүй гэсэн мэдээллийг УОК өгсөн боловч зарим байгууллага, эмнэлгүүд 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нэхэж байгаа нь хиймэл ачаалал үүсгэж байна гэдгийг анхаарууллаа. Зөвхөн хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэдээс 72 цагийн дотор шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.
Халдварын тохиолдол буурсан гэж иргэд санаа амарч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг албаныхан сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Toogoo daraad bdag uym bish bz