СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-05

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр аргагүй байдаг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендерийн Үндэсний хорооны хурлыг нээж хэлсэн үгэндээ "хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг" талаар хэлсэн нь өнөөдөр олон нийтийн ярианы гол сэдэв болж байна.

Тэрээр,

“Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь тэмдэглэе. Манай улс авлигын индексээр 111 дүгээрт явж байгаа. Норвеги болон скандинавын улсуудад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо олон байх тусам авлига, хүнд суртлын индекс багасаж байгаа үзүүлэлт бий. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээрт байгаа авлигын индексийг гурван жилийн хугацаанд нэг дахин бууруулах зорилт тавъя.

Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс арваар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Ходоо, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл дандаа шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирдэг. Тэр нь яг гүн унтаж байх цаг. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярих шаардлагатай байна.

Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг хөндөх цаг болж. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоосоо салах болсон.

Хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.

Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог.

Манай ажиллах хүчний 1,5 сая. Үүний тавин хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргахгүй бол болохгүй байна" гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
3 жилийн өмнө
59.153.113.35

Tsag ue ni taaraagui bolhoos bish ugn bol zuv sedev baisan, emegteichuud ert nuhurt garch bna ger bul salalt ih bna, huuhed gargaad halamj iin 50,0 myanga Huuhdiin 100,0 aar amidarch ajil hiihgui bna, ihenhi ni suljee I biznest orj hamag tsagaa urj bna. Erchuuded hamag achaalal ih irj bna geh met asuudluud bol baina a bna

Зочин
3 жилийн өмнө
192.82.75.192

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг бурхан л үнэлэх байх даа. Монгол үндэсний тоглоом наадамд хүртэл эмэгтэй хүнийг оруулахгүй гэж гадуурхана. Яг юун таалагдахгүй байгаа юм болоо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.