Испанийн хаан тавдугаар Фелипегийн эгч нар өнгөрсөн сард Абу Дабид аялж байхдаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. Энэ нь олон нийт болоод улстөрийн хүрээлэлд ихээхэн маргаан дагуулж байна.
Испанийн гүнж 57 настай Элена, 55 настай Кристина нар Абу Дабид амьдарч байгаа аав Хуан Карлостой уулзах үеэрээ вакцин хийлгэсэн баримтыг хэвлэлийнхэн дэлгэжээ. Хаан Хуан Карлос улс төрийн зөрчлөөс болж 2020 онд Испани улсыг орхин гарсан юм.
Эгч дүүс хараахан Испани улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй байхад коронавирусийн эсрэг вакциныг хэдийнээ хийлгэсэн байжээ.
Энэ тухайгаа тэд тайлбарлахдаа “бид аавтайгаа уулзахын тулд заавал вакцин хийлгэх ёстой байсан. Ингэснээр бид цаашид ч аавтайгаа байнга уулзахад саадгүй болох байсан” гэж ярьжээ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсээгүй бол Испани улсад вакцин ирэх ээлжийг хүлээх байсан гэжээ.
Испанийн хаан асан Хуан Карлос Арабын Нэгдсэн Эмират улсад өөрийгөө цөлөн, өнгөрсөн наймдугаар сараас хойш тэнд амьдарч байгаа юм. Хэдийгээр тэр авлига хээл хахуулийн хэрэгт холбогдолгүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн ч эх орноо орхин гарсан билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.