СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мьянмар улсад дахин 40 орчим жагсагч амиа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мьянмар улсад төрийн эргэлт гарснаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал тайван замаар үргэлжилж байсан боловч сүүлийн өдрүүдэд аюулгүйн хүчнийхэн жагсагчдын амь насанд халдсан тохиолдол удаа дараа гарлаа.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар лхагва гарагт Мьянмарт 38 жагсагч амиа алджээ. НҮБ-ын Мьянмар дахь тусгай төлөөлөгч Кристин Шранер Бургенер үүсээд буй нөхцөл байдал улам хүндэрч байгааг мэдээлсэн байна.

Гэрчүүдийн ярьснаар аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчид руу хиймэл сумтай буунаас гадна галт зэвсгээр гал нээжээ. Жагсагчид цэргийн удирдагчдаас дэглэмээ нурааж, ардчилсан сонгуулиар сонгогдсон Аун Сан Су Чи зэрэг улстөрчдийг суллахыг шаардаж сар гаруйн турш жагслаа.

. Жагсагчдын амь насыг хороож байгаа тул Их Британи улсын Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд баасан гарагт шуурхай хуралдаан зарлах хүсэлт илгээлээ. Мөн АНУ-ын Засгийн газар Мьянмарын цэргийн удирдагчдын эсрэг дорвитой хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна.

Барууны эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр жагсагчид зэвсэглээгүй, ямар нэг зөрчил үүсгээгүй байхад цэрэг цагдаагийн хүчин шууд гал нээсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.