Өмнөд Солонгосын Кёнги мужийн хоёр асрамжийн газрын хоёр өвчтөн "AstraZeneca" коронавирусийн эсрэг вакцин тариулсныхаа дараа нас баржээ.
Куян хотын асрамжийн газарт эмчлүүлж байсан 50 орчим насны өвчтөн өнгөрөгч мягмар гарагийн өглөө вакцин тариулсан бөгөөд лхагва гарагийн өглөө нас барсан байна. Вакцин тариулсных нь дараа түүний зүрхний үйл ажиллагаа алдагдалд орж, амьсгалахад хүндрэлтэй болсон аж. Уг өвчтөн зүрхний өвчин, чихрийн шижин, тархины цус харвалт зэрэг олон суурь өвчтэй байжээ. Эрүүл мэндийн ажилтнууд түүний үхэлд вакцины гаж нөлөө хамааралтай эсэхийг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Тэгвэл Пёнтэк хотын асрамжийн газарт хэвтэж эмчлүүлж байсан өөр нэгэн эрэгтэй "AstraZeneca" вакцин хийлгэснээсээ хойш дөрөв хоногийн дараа нас барсан гэж албаныхан мэдэгджээ. Зүрх судасны өвчтэй уг 63 настай эрэгтэйд өндөр халуурах, бүх биеэр нь өвдөх зэрэг хүнд шинж тэмдэг илэрсэн байна. Удалгүй түүний биеийн байдал муудаж, түүнийг дээд шатны эмнэлэгт хүргэсэн хэдий ч лхагва гарагийн өглөө нас баржээ.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд эдгээр иргэдийн үхэлд вакцинжуулалт ямар нэгэн хамааралтай эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: Yonhap News Agency