Өмнөд Солонгосын армид алба хааж байсан ч хүйсээ сольсон нь тогтоогдсоны дараа цэргээс халагдаад байсан трансжендер цэрэг гэртээ нас барсан байдалтай олдсон байна.
Өмнөд Солонгосын цэргийн албанд татагдсан анхны трансжендер буюу хүйсээ солиулсан цэрэг гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан Бюн Хи Сугийн үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ажээ. Түүнийг хүйсээ сольсных нь төлөө цэргээс халсан тул өнгөрсөн жилийн нэгдүгээр сард армийн эсрэг шүүхэд гомдол гаргаад байсан юм. Түүний гомдлыг долдугаар сард буцаажээ.
23 настай Бюн Хи Сү Сөүлийн хойно байдаг Кёнги мужид амьдардаг байсан бөгөөд эрүүл мэндийн төвөөс зөвлөгөө авч байжээ. Түүнд зөвлөгөө өгч байсан эрүүл мэндийн төвийн ажилтан хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй тул сэтгэл зовнин яаралтай тусламжинд дуудлага өгснөөр нас барсан байсныг нь олжээ.
Бюн Хи Су нас барахаасаа өмнө сэтгүүлчдэд эрэгтэй, эмэгтэй, трансжендер хүмүүсийн аль нь ч эх орноо хамгаалах гайхалтай цэрэг байж чадна гэдгийг харуулахыг хүссэн учраас армид алба хаахыг зорьсон хэмээн ярьж байжээ. Өмнөд Солонгосын нас биенд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай бүх эрэгтэй ойролцоогоор хоёр жилийн хугацаанд цэргийн алба хаах ёстой байдаг юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.