Өвөр Монголд 3-р сарын 1-нд Дахиж монгол хэлний хичээл орохгүйн бэлгэдэл болгож, Монгол хэлний хичээлийн хаалтын ажиллагаа хийжээ. Энэ бол хичээлийн жилийн эхний болон, эцсийн Монгол хэлний хичээл.
Энэ хичээлд Өвөрлөгч хүүхдүүд бүгд Монгол дээлээ өмсөж, хадаг барин мөргөж хичээлдээ оржээ.
Өнгөрсөн намар Өвөр Монгол хүүхдүүд Монгол хэлний хичээлийг хориглосон Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэн хичээл хаяж, жагсаал цуглаан хийж, суулт зарлан, нийтээр дуулж, шүлэг уншин тэмцсэн ч амжилт олоогүй бөгөөд өнөөдөр ийнхүү эх хэлээ дахин заалгах эрхгүй болж байна.
Өвөр Монголд уг тэмцлээс үүдэн багш, сурагчдыг баривчилж, яллаж, төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасахын сацуу хар дансанд оруулах шийтгэлийг ч оногдуулсан юм.
Харин багш нарын уйгагүй тэмцэл, хүсэлтийн дагуу Монгол хэлний сүүлчийн хичээлийг ийн оруулахаар болжээ.
Эх сурвалж: Н.Байгалмаа
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
уг үндэстэн сөнлөө дөө хөөрхий
Яанаа яанаа
Хятад руу их сүжирээд байвал манай Монгол улсад ч хэдэн жилийн дараа нөлөөлж мэдэх асуудал шүү дарга нар минь