СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Хүнд өвчтэй аавтайгаа уулзахаар тусгаарлалтаас гарсан эмэгтэйг торгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Хүнд өвчтэй аавтайгаа уулзахын тулд тусгаарлалтын дүрэм зөрчсөн 33 настай эмэгтэйг Өмнөд Солонгосын шүүх гэм буруутай гэж тогтоосон хэдий ч ердийнхөөс хөнгөн ял оноосон байна. Чонжугийн дүүргийн шүүх тус эмэгтэйг 1.5 сая воноор торгожээ.

Эмэгтэйн аав нь хорт хавдартай байсан бөгөөд түүнийг очсоноос хойш зургаа хоногийн дараа нас баржээ.

Удалгүй Чонжу хотын захиргаа "GPS" хяналтын системээр тус эмэгтэйг гэрээсээ гарч явсныг мэдэн, түүнийг тусгаарлалтын дүрэм зөрчсөн хэргээр цагдаагийн газарт мэдэгдсэн байна. "Түүнийг аавтайгаа уулзахаар ийм зөрчил гаргасныг мэдээд гомдол гаргахад хэцүү санагдсан хэдий ч журмын дагуу бидэнд өөр сонголт байгаагүй" хэмээн Чонжу хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн ажилтан ярьжээ.

"Коронавирусийн ноцтой нөхцөл байдлыг авч үзэхэд тусгаарлалтын дүрэм зөрчсөн нь хөнгөн гэмт хэрэг биш байсан. Гэхдээ уг эмэгтэйн тусгаарлалтаасаа гарсан шалтгаан нь аавтайгаа сүүлчийн удаа уулзах явдал байсан бөгөөд түүний зөрчлөөс болж халдвар тараагүй гэдгийг бид харгалзан үзсэн" гэж шүүхийн тогтоолд тэмдэглэжээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.