СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Луйварчид Европын Холбоонд нэг тэрбум тун вакцин санал болгожээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Сэжигтэй худалдааны зуучлагчид Европын Холбооны Засгийн газруудад нийт 14 тэрбум еврогийн үнэд хүрэх нэг тэрбум орчим коронавирусийн эсрэг вакцин санал болгосон гэж тус холбооны Луйврын эсрэг агентлаг мэдээлэв.

Ийм төрлийн Мөн эмийн үйлдвэрүүд Засгийн газрууд руу шууд борлуулалт хийх хэрэгтэй гэдгийг онцолсон байна.

Тэрээр "Луйварчид хуурамч санал илгээдэг. Их хэмжээний мөнгө байгаа газарт луйварчид ч байдаг. Үүний улмаас санхүүгийн үр дагавар гарч болзошгүй ч нөгөө талаар хүмүүсийн итгэл алдагдаж магадгүй. Тиймээс хүмүүс жинхэнэ эсвэл хуурамч вакцин хийлгэж байгаадаа эргэлзэх явдал гаргахгүйн тулд бид одооноос урьдчилан сэргийлэх нь чухал" хэмээн тэмдэглэжээ.

Европын албаныхны шалгаж буй залилангийн ажиллагаануудыг мэргэжлийн гэмт хэрэгтнүүд төдийгүй ашиг сонирхол хайсан хувь хүмүүс үйлдсэн байна. ЕХ-ны вакцинжуулалтын кампанит ажлын нийлүүлэлт тасалдаж, хойшлогдон, нийгмийн зарим эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэгвэл улам бүр нэмэгдэж буй залилангийн хэргүүд нь уг дархлаажуулалтын ажилд өөр нэгэн бэрхшээлийг учруулж байна. 

бөгөөд энэ нь Их Британи, Израил эсвэл АНУ-тай харьцуулахад хамаагүй бага үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.