СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ, БНХАУ-ууд наймдугаар сард хилээ нээх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын халдварт өвчний тархалт судлаачид Америк, Хятад хоёр улс хүн амынхаа 90 хувийг вакцинжуулсан тохиолдолд сүргийн дархлаа тогтож, ирэх наймдугаар сард хилээ бүрэн нээх боломжтой гэж үзжээ.

АНУ дэлхийн бусад улс орнуудаас коронавирусийн халдварын хамгийн их тохиолдол илэрсэн буюу 30 сая орчим иргэн халдварлаад байгаа юм. Одоогоор тус улсын хүн амын 15 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан ба шинэ тохиолдлын тоо буурсан үзүүлэлттэй байна.

Энэ эрчээрээ наймдугаар сар гэхэд хүн амын 90 хувь вакцинжуулалтад хамрагдах боломжтой. гэж Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн ахлах шинжээч Ву Зуню мэдэгджээ.

Хятадын хувьд халдварын тархалт харьцангуй намжмал, сүүлийн саруудад томоохон хэмжээний голомт бараг үүсээгүй. Тиймээс Ковид-19-ийн цар тахлаас дэлхийн хамгийн аюулгүй улс гэж Ву Зуню Циньхуа их сургууль, Америкийн Брүкингс хүрээлэнгийн хамтарсан цахим чуулган дээр ярьжээ. Түүний таамаглаж байгаагаар зургадугаар сар гэхэд АНУ-ын хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдана.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.