"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж, гэргий, МУГЖ Т.Ариунаа нар үр хүүхдийн хамтаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэд "хонгилын прокуроруудын улмаас бизнесийн 25 жилийн хөдөлмөрийн үр шим болсон 25 тэрбум төгрөгөө алдчихлаа" хэмээн өгүүлэв.
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж:
-Миний бие 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жил бизнесийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд "Ноёд групп" ХХК, түүний охин компани болох "Ноёд констракшин" ХХК-ийг өөрийн хүч хөдөлмөрөөр бүтээн босгосныг бизнесийн салбарынхан төдийгүй Монголын ард түмэн мэднэ.
Гэтэл цагдаа, прокурорын байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас миний бие бүлэг этгээдүүдэд компаниа дээрэмдүүлж алдчихаад байна. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй арав дахь жилдээ шалгагдаж байна.
"Ноёд групп" болон охин компани "Ноёд контракшин" ХХК-ийн эзэмшил өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө болох БЗД-ийн тавдугаар хороонд байршилтай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан 540 айлын "Сэлэнгэ-888" орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулсан. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагууд гомдол гаргаж шалгуулахад, эсрэгээр нь намайг олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж хэлмэгдүүлсэн. Өдий арван жилийн хугацаанд бүх нотлох баримт байсаар байтал "шалгаж байна" хэмээн удаашруулсаар байна.
Тиймээс энэ хэрэгт оролцохдоо чиг үүргээ хууль бус хэрэгжүүлсэн цагдаа, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудын ёс зүйгүй үйлдэл, үйл ажиллагааг эсэргүүцэн, шударга ёсны зарчмыг баримтлан ажиллахыг шаардаж байна. Мөн шударга ёсыг нэхэж буй шаардлагыг маань холбогдох газрууд хүлээж авч нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл гэр бүлээрээ суулт хийж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна.
Амь насаараа гэр бүлээрээ дэнчин тавьж хонгилын прокуроруудтай тэмцэх болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв зөв. Хуулийн байгууллагынхан илт луйарчид болсон. Эд нараас илүү баян хүнгүй боллоо.
Очиж дэмжнээ. Балиар хувалзнуудыг зайлуул. Монголоос минь зайлцгаа.
Hongiliin shuuh prokuror ulsiig ch sain yalzruulj bna daa.
Zuv shuu. Arai denduu yumaa
Улс төр хийж, Х.Баттулгын прокурыг муулж, МАН-ы удирдлагад ая тал засах цагаа олжээ гэж харагдаж байна.Ер нь урд нь өлсөж байхгүй,хөөрч баярхаж бай сан юм.Холын бодолтой хоёр юмаа .Амьдрах аргаа гэж....
үнэний төлөө дуугарч байгаад дэмжиж бна.
Ямар нэг сонгууль дөхөхөөр энэ 2 бас шударга болж жүжиглээд эхлэх юм. Мөнхбаясгалан энэ 3 жил гаруйн өмнө прокжрорууд гэж зохиомол жүжиг тавьж З. Энхболдыг урьдаа барьж, золигт гаргасныг хүмүүс мартаагүй шүү. Энэ нөхрийн маш олон хэрэг яригддаг байснаа яагаад таг болчихсон юм бэ? Сэргээж дахин шалгамаар юм, даварчихаж. Бүү давраа, шүүх, прокурор шударгаар ажилла. Ад шид нь бүрдсэн юмнуудын хор нөлөөнд бүү авт. Эхнэрээ бусдын өвөрт хийж, зохиомол жүжиг чнайруулахаас буцахгүй . Таарчихсан 2.
en buural ah neg l sonin aylagtai yriad bn xD tee