СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх 2021 оны хоёрдугаар сарын 26-нд хүлээн авч хянаад хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ. 

Иймд Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч нар хуульд олгогдсон эрх үүргийн дагуу уг захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан аж. Ерөнхий шүүгч өнөөдөр хуралдаад, Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргасан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.