Манай улсад коронавируст халдварын вакцинжуулалт хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр ес дэх хоногтоо үргэлжилж байна. Гуравдугаар сарын 3-ны байдлаар 11120 хүнийг вакцинжуулаад байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд хүн амынхаа 60 хувийг буюу хоёр сая гаруй иргэнээ хоёр тунгаар бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөг танилцуулсан. Энэ нь хоногт дунджаар 1360 хүнд вакцин хийдэг гэсэн үг. Манай улс нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах тооцоотой. Харин өнөөдрийн явж буй хурдаар тооцвол шаардлагатай хүн амаа вакцинжуулахад нийт ойролцоогоор дөрвөн жилийн хугацаа шаардлагатай.
Хувийн эмнэлгүүдийг дайчлан вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй хэмээн “Энх” хувийн эмнэлгийн захирал Я.Эрдэнэ үзэж байгаа юм.
Тэрбээр “УОК-оос эхний ээлжид эрүүл мэндийн салбарын бүх ажилчид вакцинжуулалтад хамрагдах ёстой гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 4000 гаруй эмч ажилчид вакцинд хамрагдаагүй байна.
Хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, ажилчдыг улсын эмнэлгүүдийг дууссаны дараа дархлаажуулалтад хамруулна гэсэн ч нийслэлийн Онцгой комиссоос цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагч нарыг вакцинжуулалтад хамруулж байна.
Гэтэл коронавирусийн халдвараар эмч, эмнэлгийн ажилчид өвчилж байгаа энэ нэн тэргүүнд хамруулах ёстой байтал дэс дараалал дараагийн ээлжийн албан хаагч нарыг хамруулж байна.
Түүнчлэн вакцинжуулалтын ажил эхлээд явж байна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэнийг 30 минутын турш ачиглаж байгаагаас болж, маш их удаашралтай байгаа. Вакцин хийлгэх шаардлагатай 1,9 сая иргэнийг 240 хоногт багтаан вакцинжуулахын тулд өдөрт дунджаар 8202 хүнд вакцин хийх шаардлагатай юм.
Улсын эмнэлгүүд өдөрт 8000 гаруй хүнийг дархлаажуулж амжихгүй тул хувийн эмнэлгүүдийг дайчлах хэрэгтэй. Ингэснээр иргэдийг маш хурдан вакцинжуулах болно.
Эрүүл мэндийн сайд вакцинжуулалт хийж байгаа газруудын үйл ажиллагаатай танилцаж, дэс дарааллаар вакцинд хамруулж байгаа эсэхтэй танилцмаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
урагшгүй шаарнууд
Хогийн зангаа хаяаач ээ..