СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ долдугаар сарын эцэс гэхэд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

БНХАУ энэ оны долдугаар сарын эцэс гэхэд хүн амынхаа 40 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар зорьж байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн ахлах зөвлөх "Reuters" агентлагт мэдээлжээ.

Хятад улс вакцины экспортоо нэмэгдүүлж байгаа энэ үед уг зорилтод хүрэхийн тулд дотоодын тарилгаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай аж.

Ирэх долдугаар сарын сүүлчээр хүн амынхаа 40 хувийг дархлаажуулахын тулд нэг тун эсвэл хоёр тун тариулах бүх иргэдийг хамруулж тооцно гэдгийг албаныхан онцолжээ. Хятадад үйлдвэрлэсэн гурван вакцин нь хоёр удаагийн тунгаар үр дүн үзүүлэх бол үлдсэн вакцинд нь нэг удаагийн тарилга л шаардлагатай юм. 

БНХАУ нь дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг дөрвөн вакциныг олон нийтэд ашиглахыг зөвшөөрөөд байгаа бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны байдлаар 52.52 сая тунг тариад байгаа ажээ.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.