Одоогоор вакцинд 11120 хүн хамрагдаад байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Тэдний 40 орчим хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна.
Вакцинжуулсан иргэдийг цахим санд бүртгэж байгаа ба энэ мэдээллийг e-mongolia системд нэвтэрсэн тул иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой.
Одоо байгаа 150 мянган вакциныг 75 мянган хүнд хоёр тунгаар тарина. 31 багийн 300 гаруй эмч мэргэжилтэн вакцинжуулалтад ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.