СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-03

LIVE: МАН-ын ахмадууд ЕНБД Д.Амарбаясгаланд МАХН-тай нэгдэх уриалгаа гардуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалыг хашиж байсан 14 ахмад Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН, МАХН-ыг нэгтгэх уриалга гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн

МАН, МАХН-ыг нэгтгэх оролдлогыг МАН-ын ахмад гишүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, АИХ-ын дарга асан Ж.Гомбожав, Д.Цэвээнжав, Ө.Дорждэрэм, Ч.Хурц нарын эрхмүүд гурав дахь удаагаа гарган тавьж байгаа юм. Тэд өмнө нь 2013, 2015 онуудад хоёр намыг нэгтгэх хүсэлт гаргаж байсан аж. Тухайн үед МАХН-ынхан нэгдэх гэж байснаа больж байжээ. 

Түүхт ойн жил МАН болон МАХН-ууд нэгдэх талаар яриа хэлцэл өрнөж байгаад тус хоёр намын ахмадууд ихэд талархан хүлээж авч байгаа бөгөөд намууд нэгдсэнээр "Улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө дайчин шударга зүтгэнэ" хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Ахмадуудыг хүлээн авч уулзсан 

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: 

-. Хоёр намаас ажлын хэсэг гарч, хэд хэдэн удаа уулзсан. Та бүхний хувьд удаа дараа энэ талаар санаагаа чилээж байгаад би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд талархалтай байгаа. Намын шат шатны байгууллагаар энэ хүсэлтийг хэлэлцээд, та бүхэнд эргэн мэдээлэх болно гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.