Монгол-БНХАУ-ын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор "Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе" 2021 оны Монгол-Хятадын сар шинийн соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд "Цагаан сарын бараа", "Миний Хятадын цагаан сар" цуврал, "Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ", "Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар" зэрэг өөрийн гэр орноо орхиж бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм түүхүүдийг танилцуулж байна.
Энэ удаад "Хуанжу гэг" олон ангит уран сайхны киноны дууны түүхийг өгүүлье. 1998 онд бүтээгдсэн уг кино гарсан даруйдаа Хятад орон төдийгүй Азийн бусад орноор хамгийн их үзэгчтэй кино болж байжээ. Уг кино 1999 оны 17 дахь "Алтан бүргэд" шагнал гардуулах ёслолоос шилдэг киноны шагнал гардаж байсан түүхтэй.
18 дугаар зууны Тэнгэр тэтгэгч хааны эзэнт гүрний тухай өгүүлэх уг киноны гол дуу нь "Дан" нэртэй. Тайванийн “Power Station” хамтлагийн уран бүтээл уг дууны шүлгийг Хятадын орчин үеийн нэрт зохиолч, продюсер Чюн Яо бичиж, аяыг Гүө Вэньцүн зохиожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.