Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Яармагийн автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол гарч автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан нас баржээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 04:44 цагт очиход иргэн Н-ийн “Приус-11” загварын суудлын автомашин, иргэн Л /46 настай, эрэгтэй/-гийн “Трейлер” загварын том оврын ачааны машины араас мөргөж “Приус-11” загварын автомашинд иргэн Н/42 настай, эрэгтэй/-гийн цогцсыг 45 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн. Иргэн С/35-40 орчим настай, эрэгтэй/ дух цөмөрсөн байсныг НЯТТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас л ослын гурвалжингаа тавилгүй зогсож байсан байхдаа
Эвгүй гүйдэлтэй шд.Манай найз зүв зүгээр хурд бага явж байж хөмөрч байсан