Монгол улсад хурандаа хэмээх цол үүссэний 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан "Халуун сэдэв" нэвтрүүлгийн зочноор Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөгийг урьж оролцууллаа.
Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч Ц.Ганхөлөг:
Улс эх орны бүтээн байгуулалтыг цэргийн анги, цэрэг эрсгүйгээр төсөөлөх аргагүй. 1936 оноос эхлэн цэргийн ангиуд их хотын бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй.
Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн ангитай ажил, амьдралаа холбосон эгэл жирийн тариачин гэр бүлийн хүүгийн хамгийн ихээр хүсэж, хүлээж, мөрөөдөж авсан цол нь дэслэгч байсан. Би гэр бүл, хамаатан садан дундаа цорын ганц цэргийн хүн л дээ.
Анх хурандаа цолоо аваад 70 гарсан аав, ээждээ хамгийн түрүүнд энэ мэдээгээ дуулгахад "Ямар цол вэ?" гэж асуусан. Тэгэхэд нь би "Нөгөө каракуль малгай өмсдөг хүн" гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй.
Эгэл жирийн айлын хүү эр цэргийн албанд татагдан ирээд жинхэнэ эр хүний хат сууж бэлтгэгддэг. Тэр тусмаа манай ангид ирж байгаа залуус зүгээр нэг алба хаагаад буцдаггүй. Тэд халагдахдаа зорилготой, ажилтай, мэргэжлийн үнэмлэхтэй, цалинтай халагддаг.
Анх манай цэргийн ангид ирж байхдаа машин авч унана гэж зүүдлээчгүй байсан хүүхэд халагдахдаа байр авна, дүүдээ тусална, ээж аавынхаа зээлийг төлнө гээд амьдралд ойр зөв бодолтой болсон байдаг. Цэргийн алба хүнийг хүмүүжүүлдэг. Улс орны хамгийн жижиг нэгж болох гэр бүл хэмээх эзэнт улсыг удирддаг өрхийн тэргүүнүүд, Монгол эрчүүдийн нөхөрлөл, хат, хүмүүжил суудаг цэргийн албаараа насан туршид бахархдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мундаг хүн шүү
Mundag hurandaa mudag udirdagch tanid jliin amjilt eruul enhiig husii
Шударга сайхан хурандаагаар бахархаж байна. Олон залуучуудыг сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүсье
Амжилт хүсье!
төмөр замын бүтээн байгуулалтанд оролцох бие бүрэлдэхүүнийг бэлтгэхэд гар бие, сэтгэл нийлж ажиллаж байснаа бодоход бахархалтай байна. Ажил үйлст нь амжилт хүсье
Даргадаа ажлын амжилт сайн сайхан бүхныг хүсэн ерөөе!
dargadaa ervvl enhiig hvsiy