Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа.
Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн билээ. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байгаа аж.
Ингэснээр өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 17,261 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.
Тэгвэл маргаашаас буюу гуравдугаар сарын 3-5-ны хооронд шинжилгээний цэгүүдийн тоог наймаар нэмэгдүүлж, 22 болгох юм.