Монгол Улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын "AstraZeneca" вакцины анхны тунг хийлгэсэн. Эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн (2021.3.2) байдлаар 9531 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Эхний ээлжинд эмч, онцгой байдал, цагдаа нарыг вакцинжуулах хуваарьтай ч УИХ-ын гишүүд энэ сарын 9-нөөс 14-ны хооронд "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэхээр болжээ гэх мэдээлэл өнөөдөр гарсан. Уг асуудлаар ЭМЯ-наас дараах тайлбарыг өгчээ.
ЭМЯ: Засгийн газраас баталгаажсан дарааллын дагуу вакцин хийгдэх бөгөөд УИХ-ын гишүүдийг тусгайлан өдөр товлож вакцинжуулалтад хамруулах ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй болно.
УОК-оос иргэдээ вакцинжуулалтад хамрагдах шат, дарааллыг тогтоосон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.