Албан ажилдаа эргэн томилогдсон ч шахалт, дарамт үзсэн нэр бүхий хүмүүс тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт гаргасан боловч, дарамтлагч этгээдэд "хаалттай сануулга" үзүүлээд, хэргийг хаажээ. Иймд өмгөөлөгч Н.Энхжаргал нарын хүмүүс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Өмгөөлөгч Н.Энхжаргал: "Аливаа нэг сонгуулийн үр дүнд бий болсон улс төрийн хүчнээс болж тодорхой хэмжээний алба хашиж байсан сургууль, агентлагийн удирдлагуудыг ажлаас нь хууль бусаар чөлөөлөх асуудал нийгэмд түгээмэл болж байна.
Ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийн хохирол амсах нь элбэг. Ингээд тэд шүүхэд хандах асуудал гардаг бөгөөд ойролцоогоор 1-3 жилийн хугацаанд шүүхээр явдаг. Ийм маргааны дараа ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулаад, ажилд буцаан тогтоолгох тухай асуудал яригдана. Эргээд ажилдаа орсон ч гэсэн тухайн иргэнийг ямар нэгэн аргаар дарамтлах тохиолдол гардаг.
Төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомжийг чанд сахин, ягштал дагаж мөрдүүлэх шаардлагатай. Тэгвэл аймаг, орон нутгийн Засаг дарга хүмүүсийг ажлаас нь хууль бусаар халсан бол түүнд ямар нэгэн хариуцлага ногдуулж байгаа эсэхийг бид судалж үзсэн.
Өнөөдрийн танилцуулж байгаа хэрэг дээр бол арав гаруй хүн ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо буцаад ажилдаа тогтоогдсон байгаа. Гэвч тэднийг ажлаас нь халсан хүнд нь ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй.
Ингээд, нэр бүхий хүмүүс Ерөнхий сайдад хандаж хүсэлт гаргасан. Буцаад ажилдаа орсон хүмүүст албан ба албан бусаар ямар нэгэн дарамт ирдэг. Үүнийг зогсоохын тулд ажлаас нь халсан хүнд өөрт нь арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн.
Харамсалтай нь, Ерөнхий сайдын зүгээс тухайн хүнд ямар ч арга хэжээ аваагүй бөгөөд явцын дундаа хаалттай сануулга гэдэг зүйлийг бичгийн хүрээнд гаргаад дууссан. Иймээс бидний зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хүнд тохирох арга хэмжээг авж өгөхийг хүссэн бөгөөд Ерөнхий сайд өөрөө арга хэмжээ авахгүй байгаа нь хууль бус явдал гэж үзэн захиргааны маргаан үүсгэсэн.
2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд Улсын дэд шүүхийн Хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Арав гаруй хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдсон бөгөөд нийт 171.2 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг төрөөс буцаан гаргуулсан. Мөн энэхүү аймгийн Засаг даргад арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас шаардсан шүүхийн тогтоол гарсан гэсэн үг. Арга хэмжээ авах эрх нь байхад ямар ч арга хэмжээ авахгүй байх нь байж болшгүй зүйл" хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hezee arga hemjee abch bsan yum be turiin deer garsan muu namiin liubarchid