СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд, Меланиа Трамп нар нэгдүгээр сард вакцин хийлгэжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп коронавируст цар тахлын үед хөл хорионы дэглэмийг эсэргүүцэж, амны хаалт зүүхээс илүү бизнес эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих ёстой гэсэн бодлогыг баримталж байсан. Тэрээр 2020 оны сонгуулиар Жо Байденд ялагдсан.

Тэгвэл Трамп болон түүний эхнэр Меланиа нар Ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан ордонд байхдаа хамрагдсан болохыг зөвлөх нь мэдээлжээ.

Одоогоор Трамп Цагаан ордныг орхихоосоо өмнө чухам ямар үйлдвэрийн вакциныг, хэр хэмжээний тунтай хийлгэсэн нь тодорхойгүй байна. .

Трамп Цагаан ордны эрүүл мэндийн баг санал болгох хүртэл коронавирусийн эсрэг ямар ч вакцин тариулахгүй гэж 12 дугаар сард мэдэгдэж байсан юм. Албаныхан тухайн үед Дональд, Меланиа нар аравдугаар сард коронавирусээр халдварласнаасаа хойш эсрэг биетийн ундааг хэрэглэсээр байгаа гэж хэлж байжээ.

Тэгвэл Трамп вакцин хийлгэхдээ олны анхаарлыг татахгүй байхаар шийджээ. Трампыг ялж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден болон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар вакцин хийлгэж байгаагаа шууд дажуулан үзүүлсэн юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.