Бага насны хүүхдийн хувьд биет зүйлсийг гартаа барьж, мэдэрнэ гэдэг хамгийн чухал бөгөөд биет зүйлсээр дамжуулан суралцвал хүүхдийн оюуны чадвар хурдтай нэмэгддэг байна.
Тэгвэл энэ хэрэгцээнд тулгуурлан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны иргэн А.Дэлгэрмаа сэтгэхүй, оюун ухаан хөгжүүлэх 100 үйлдэлт тоглоомыг өрхийн бизнесийн хүрээнд бүтээж байна.
Иргэн А.Дэлгэрмаа: Миний хувьд 2-3 жилийн өмнө БНХАУ-д аялж явахдаа уг тоглоомыг харж, худалдан авсан юм. Тэр үед маш сонирхолтой санагдсан бөгөөд бүх насны хүмүүс тоглох боломжтой байсан нь уг тоглоомыг өөрсдөө хийх санаа төрсөн. Ингээд саяхнаас гэр бүлийнхээ хүнтэй нийлэн цэвэр эко модоор уг тоглоомыг хийж, борлуулж байна.
Уг тоглоомын хувьд дөрвөн ширхэг модоор 100 дүрс эвлүүлдэг тул хаана ч авч явахад амархан, ширээн дээрээ байрлуулан чөлөөт цагаараа эвлүүлэх боломжтой. Хэдий чиний олон дүрс эвлүүлнэ төдий чинээ хүмүүсийн IQ хэмжээг хэмждэг.
Оюун ухаан хөгжүүлэх тоглоомын хувьд 5000 төгрөг бөгөөд 80637989 утсаар холбогдон захиалах боломжтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.