СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн тэмцэгчид шүүх хурлыг эсэргүүцэн жагслаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэ долоо хоногийн даваа гарагт Хонконгийн 47 тэмцэгчийг шүүх танхимд оруулж, хэргийг нь шүүлээ. Энэ үеэр олон зуун жагсагч баривчлагдах эрсдэлийг үл харгалзан шүүхийн гадаа жагсаал хийжээ.

Уг жагсаал ойрын саруудад Хонконгт болоогүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болсныг эх сурвалжууд онцолсон байна. Ардчиллыг дэмжигч 47 жагсагчийг Хятадын Засгийн газрын өнгөрсөн зун хэрэгжүүлж эхэлсэн үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийн дагуу шүүж байгаа юм.

. Мөн шүүгдэж буй тэмцэгчдийг нэн даруй суллахыг шаардсан байна.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард Хонконгийн хууль тогтоогчдын сонгууль болох ёстой байсан боловч коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан. Энэ нь Хонконгийн иргэдийн санал өгөх эрхийг хаа боогдуулсан санаатай үйлдэл гэж ардчиллыг дэмжигчид буруутгасаар байгаа юм.

47 тэмцэгчийг өмгөөлж буй хуулийн багийн гишүүн Алан Леон уг хэрэг 47 хүнийг хамгаалахаас гадна Хонконгийн шүүх тогтолцоо, хуулийн амин сүнсийг хамгаалж буй хэрэг гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг зөрчсөн гэж үзэж буй 23-64 насны 39 эрэгтэй, найман эмэгтэйн дунд нэрт тэмцэгч Жошуа Вонг, хуульзүйн профессор Бенни Тай нар багтсан юм.

Хэдийгээр коронавирусийн тархалтаас сэргийлж дөрвөөс дээш хүн олон нийтийн газарт цуглахыг хориглосон боловч жагсагчид тэднийг суллахыг шаардан нэгдсэн. Шүүхийн гадаа цагдаа нар олон тоогоор хамгаалалтад гарсан байсан бөгөөд орой гэхэд жагсагчид тайван замаар тарж бутарсан байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.