Дуучин Борхүүгийн Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 18, 19-нд Хан-Уул дүүргийн нутагт байрлах гэртээ болон автомашиндаа мансууруулах төрлийн бодис хадгалсан, Төв аймгийн нутгаас түүж бэлтгэсэн хэрэгт холбогдон улмаар шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Тодруулж хэлбэл Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан, шүүгдэгчийг сулласан. Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэн хоёр жил хорих ялыг нь эдлүүлэхээр болж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож байсан. Улмаар батлан даалтад байсан Б.Амархүүг хорих ялыг нь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид эдлүүлэхээр хуваарилсан байдаг юм.
Тэгвэл хорих анги болон НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Амархүүгийн ял эдэлсэн жил гаруйн хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмээд, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлжээ. Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна.
Гэвч Б.Амархүүгийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг шүүх дахин хэлэлцээд, засрал хүмүүжил олсон гэж үзсэн тул сар шинийн өмнө түүнийг суллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hahaha
зөв зөв
найз-нөхдөө ЗӨВ сонгож яваарайдаа.
ard tumnii itgeliig daaj sabsagnalgui huneeree yabaarai daa
Нутгын өвс ороож татаж байгаад баригдсан болов уу? Монголчууд бид цөөхүүлээ байж 2021 онд хар тамхи, төрөлөө мэдэхгүй бүдүүлэг байж болохгүй. Мариуана өвсийг (олон оронд зөвшөөрөгдсөн) Мөс, кетаминтай адил шүүж болохгүй. Хуулиа сайжруулж ангилалаа нарийн тогтоох болсон. Жинхэнэ хорт хавдраа нийгмээс хөөгөөд жалганы өвс татсан хэдэн дуучин, залуусаар шорон дүүргэхээ боль. Бүх хамааралын асуудалтай хүмүүсээ Эмчилгээнд явуулж уг сурвалжад засал хийж нийгэмээ өөд нь татна шүү. Тэрнээс шоронд хатаагаад бид бүгд хохирно!!!
Нас биед хүрсэн хүн шоронд хүмүүжинэ гэж юу байдаг юм. Түмний хөрөнгө идсэн хулгайч нарыг хэдэн сар нүднээс далд эрхлүүлж байгаад маш сайн засарсан гэж гаргаж тавьж биднийг хуурхаа болиороо
Үзэгчгүй бол чи хэн ч биш ард түмнээ хайрлаарай хойч үедээ зөв зүйлээр уриалаарай ээжээ хүндлээрэй
Za zaluu hun odoo humuujiltei dh8g bai hani ijil ur huuhedee halamjtai caihan amidaraarai tur ng l ydaa urshuuj chdna 2 dahi ydaa bil ugi shuu dahj nitgii har tamhi hergle
Zow zow
За ашгүй дээ.Чих тавин чимээ чагнаж байлаа...Эр нэг алдаж эсгий нэг сунана гэж.Алдаа гаргаж ухаарал хайрласан амьдралын том шалгуур байлаа.Итгэл даах сайн хүү.Ирээдүйн амьдралд нь сүүдэр бүү тусаг.
Санал нэг байна. Ард түмнийхээ итгэлийг дааж,аав ээж,ханийхаа сэтгэлийг тэнийлгэж, Ая дуугаа өргөн Од мэт гялалзаж амьдраарай!
Bayar hurgie....
Bayar hurgie
huuli hun burt adil tegsh uilchleh yostoi. Tuuntei adil hergeer aaviind suuj bui buh aviin huuhduudiig adilhan sullahiig shaardaj bna
за одоо зөв амьдарч ажилдаа шамдан ороод гялалзан биздээ залуу хүн ойлгоод биздээ
За хүү минь бусдыгаа сайн сайхан зүйлд хөтөч бол дахиж ингэж болохгүй шүү