СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Николя Саркозид гурван жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийн шүүх хурал болж, авлига хээл хахуулийн хэргээр гурван жилийн хорих ял сонслоо. . Энэ хугацаанд экс Ерөнхийлөгчийг хорьж саатуулахгүй ч цахилгаан бугуйвч зүүж үйл хөдлөлийг нь хязгаарлах юм байна.

2007-2012 оны хооронд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн 66 настай экс Ерөнхийлөгч гэм буруугүй гэсэн байр сууриа хамгаалсаар байгаа юм. Түүнийг хүрээллийнхээ улстөрчид, өмгөөлөгч, өндөр дээд албан тушаалтнуудтай авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон гэж буруутгасан.

Шүүх хурлын дараа Саркози ямар нэг мэдэгдэл хийгээгүй боловч түүний эхнэр Карла Бруни өөрийн Инстаграм хуудсандаа шүүх шударга бус шийдвэр гаргалаа хэмээн мэдэгджээ.. Одоогоор Саркозийг олон нийтийн алба эрхлэх эрхийг хориглоогүй тул ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улстөрд эргэн ирэх магадлалтай гэж таамаглаж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.