СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эквадорын Эрүүл мэндийн сайд огцорчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Эквадорын Эрүүл мэндийн сайд Хуан Карлос Зеваллос өнгөрсөн баасан гарагт огцорчээ. Түүний ахалсан Эрүүл мэндийн яам нь нэгэн их сургуулийн өндөр албан тушаалтанд бусад эхний ээлжийн бүлгийн иргэдээс өмнө коронавирусийн вакцин хийсэн болох нь ил болоод байсан билээ.

Энэхүү явдал нь иргэдийн зүгээс өргөн хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсны дараа Зеваллос огцрох болсны талаар Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өөрийн "Твиттер" хуудаснаа мэдэгдсэн байна. Тэрээр мөн "Үндэсний вакцинжуулалтын аяныг саадгүй үргэлжлүүлэх" үүднээс огцорч байгаа хэмээн нэмж хэлсэн байна.

Эквадор улсын Эрүүл мэндийн яам их сургуулийн нэгэн ректорыг эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнуудаас өмнө вакцин хийлгэхээр урьсан нь ил болсны дараа тус улсын цар тахлын эсрэг арга хэмжээг удирдан ажиллаж байсан Зеваллос ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Ийнхүү

Перугийн Эрүүл мэндийн сайд Пилар Маззетти Ерөнхийлөгч асан Мартин Визкарра тэргүүтэй хэсэг улстөрчдөд эхний ээлжийн иргэдээс түрүүлж вакцин хийлгэх эрх олгосон нь илэрсний дараа өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон. Харин Аргентины Эрүүл мэндийн сайд Гинес Гонзалес Гарсиа үндэсний вакцинжуулалтын кампанит ажилд хамаарахгүй тусгай вакциныг түрүүлж хийлгэсэн "VIP" бүлэгт багтсан гэдэг нь ил болсны дараа огцорсон билээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.