АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 1 сарын өмнө

“Хальсанд буулгасан өв” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор.

Уралдаанд гэрэл зураг сонирхогчид, чөлөөт уран бүтээлчид өөрийн бүтээлийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ирүүлэх боломжтой. Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадварыг харгалзан үзэж, шалгарсан бүтээлүүдийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулан санал авах журмаар 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ялагч нарыг тодруулна. 

Оролцогч бүр өөрийн 5 хүртэлх бүтээлийг m.khaliun@unesco.mn цахим хаягаар эсвэл НҮБ-ын байрны 102 тоотод ирүүлнэ үү.

Гэрэл зурагт тавигдах техникийн нөхцөл:

  •  Зургийн нэр, тайлбарыг товч бөгөөд тодорхой бичсэн байх;
  • Гэрэл зураг 40 см х 30 см DPI 600 хэмжээтэй, RAW файл бол JPG формат руу хөрвүүлсэн байх;
  • Өөрийн нэр, холбогдох дугаарыг бичсэн байх;
  • Гэрэл зураг нь эх хувиар байх ёстой ба засвартай зургийг хүлээн авахгүй.

Шагнал:

  • Тэргүүн байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (500.000 төгрөг)
  • Дэд байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (300.000 төгрөг)
  • Гутгаар байр - өргөмжлөл, мөнгөн шагнал (200.000 төгрөг)

Соёлын биет бус өвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://unesco.mn/mn/soyol/soyoliin-biyet-bus-uv/ холбоосоор орж авна уу.

Холбогдох мэргэжилтэн: М.Халиун 70105652


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.