СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-01

УОК: Орон нутаг руу зорчих гэр бүлийн нэг гишүүн PCR шинжилгээ өгөхөд болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултад УОК-оос хариулсныг хүргэж байна. 

1. ПСР (PCR)-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ? 

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хүний биед ковидын вирус халдварласан бол

2. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

-Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө ПСР шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна. 

3. Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

-

4. Галт тэрэг нисэх онгоцоор зорчиход ямар журам үйлчлэх вэ? 

-Галт тэрэг болон орон нутаг руу онгоцоор явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино.

5. Хотоос орон нутагт очсон иргэд очоод тусгаарлагдах уу?

-Тухайн орон нутгийн байнгын оршин суугч Улаанбаатараас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана. Учир нь нууц үеийн хугацааг ийнхүү тооцож буй.

6. ПГУ шинжилгээг үнэ, төлбөртэй авч байгаа юу?

-УОК, НОК- ын шийдвэрийн дагуу ажиллаж буй цэгүүдэд үнэ, төлбөргүй авна. 

7. ПГУ шинжилгээний хариуг хүчин төгөлдөрт тооцох 72 цагийг яаж тоолох вэ?

-Шинжилгээ өгөгчийн шинжилгээний хариу гарсан тухайн өдөр, цагаас эхлэн 72 цагийн хугацааг тоолно.

8. Хөдөө орон нутгаас ирэх хүн ПГУ-ын шинжилгээ өгөх үү?

-Өгөхгүй, асуумж бөглөөд товчоодоор нэвтэрнэ. Учир нь ногоон бүс буюу халдваргүй газраас ирж байгааг харгалзсан болно. Буцахдаа ПГУ-ын шинжилгээ заавал өгнө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.65

Hodoo oron nutgaas hot orood odortoo ergeed garhad shenjelgee yaaj ohiin shenjelgee ohgoj haldwardai razar 3.4 honoh shaardlag bna uu

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.16

Пср шинжилгээ 3сарын3 нд өгсөн хариу нь арай удаан юмаа өнөөдөр 3сарын 5

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.133

Oron nutgaas hotor damjin oron nutagruu yawahaar bol yah be tgd ochod butsaad hotor damjaad butsan tegeher yah estoi medeelel heregtei bnaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.179.39

3.2nd ogson shinjilgeeni hariuu odoo boltol garaagvi bna.arai yum aa.haana hentei holbogdoh yum be.Ervvl mendiin yam ajilaa hiigeechi.Saidaa.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.82

Huduu oron nutagaas ireed butsaj bgaa humuus pcr uguhud Hariu Arai udaan garch bnaa pcr huleser baital barag sahib ersdel uusch bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.