СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК их хэмжээний тунгаагуурын усыг Туул гол руу асгажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан хэргийг мэргэжлийн хяналтын байгууллагынхан хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж илрүүлжээ.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК  Усны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, Туул голын сав газар руу аваарын шугам хоолой татаж, их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр нийлүүлсэн үйлдэлд нь Зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хууль бус үйлдлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд тунгаагдсан усны санд хуримтлагдсан усыг хуучин болон шинэ үнсэн сан руу богино эргэлтийн шугамаар зайлуулах боломжтой байхад станцын холбогдох албан тушаалтнууд уг асуудалд хариуцлагагүй хандаж, боломжит ажлуудыг хийж гүйцэтгээгүй, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь тогтоогджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.