Флоридад гольф тоглож байсан эрэгтэй гольфийн талбайд байдаг усан санд живж амиа алдсан байсныг ням гарагийн өглөө олжээ. Цагдаа нар гольфчин цохисон бөмбөгөө хайж байгаад усан санд унаж живсэн гэж таамаглаж байна.
Флорида мужийн Лутц хотын иргэн Хэрмило Жазмайнс нь Ийст Лэйк Вудлэндс клубын талбайд найзтайгаа гольф тоглож байжээ. Хамгийн сүүлд өглөөний 07 цаг 37 минутад бөмбөг цохисон газрынхаа ойролцоо харагдсан байна.
Удалгүй түүнийг алга болсон тухай мэдээлж, хайгуул эхэлсэн байна. Аврах албаны шумбагчид сүүлд харагдсан газрынх нь ойролцоо шумбалт хийж, хайгуул хийжээ. Найзынх нь хэлснээр Жазмайнс хол цохисон бөмбөгөө өөрөө эрж олох дуртай байсан гэжээ.
Задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг эцэслэн тогтоох ба одоогоор түүний амь насанд халдахыг санаархсан сэжигтэн болоод сэжигтэй тохиолдол гараагүй гэж үзэж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.