Монгол Улс 2020 оны гуравдугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл “COVID-19” халдварын эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд резидент эмч нарыг дайчлан ажиллуулж байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны төсөвт резидент эмч нарыг тогтмол цалинжуулах 18 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгсөн. Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нар дээрх эрхзүйн орчин бүрдсэний дагуу 2021 оны нэгдүгээр сараас эхлэн цалингаа авсан. Харин адил нөхцөл байдалд, яг адил ажиллаж, суралцаж байгаа АШУҮИС-ийн 707 резидент эмч нар цалингаа өдийг хүртэл авч чадаагүй байна.
АШУҮИС-ийн Дотор, судлалын резидент эмч Э.Одмаа:
-Эдгээр 707 резидент эмч нар нь БШУЯ-ны харьяа АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх Институтид харьяалагддаг гэсэн шалтгаанаар цалингаа авч чадахгүй байгаа. 2021 оны төсөвт нийт резидент эмч цалинтай болно. Нийт 18 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Өнөөдрийн байдлаар ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1200 резидент эмч нар 1, 2 дугаар сарын цалингаа авсан. Гэвч АШУҮИС-ийн 707 эмч нар өдийг хүртэл цалин, хөлс аваагүй байна. Энэ талаар удирдах албан тушаалтандаа хандахад ЭМЯ хандсан ч одоогоор тайлбар өгөөгүй байна гэх хариултыг өгсөн. Өнгөрсөн бямба гарагт ЭМ-ийн сайдтай уулзахад та нарын асуудлыг шийдэж өгнө гэж дурдсан. Хамгийн гол нь Хөгжлийн төвийн, АШУҮИС-ийн резидент эмч гэж ялгаварлан гадуурхалт явж байна. Бид нар өргөсөн тангартаа үнэн ч ажил үүргээ гүйцэтгэж байгаа.
АУ-ны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалан:
-Манайхаас өгсөн резиндент эмч нарын цалинг батлаагүй. Төсвийн байнгын хорооноос АШУҮИС-ийн резиндент эмч нарын цалинг Эрүүл мэндийн сайдын багц руу шилжүүл гэсэн. Гэвч одоог хүртэл албан ёсны шийдвэр гараагүй байна. Бид нарын хувьд ЭМЯ-наас цалин, мөнгөө авна гэж, хүлээж байсан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yam ni ter mungiin idtsen bgaa bolool uguhgui bgaa blguie ternees bish tusuvt bagtsan mungiin olgohgui ingej hoishloh shaltgaan bhguide
Би 1970онд 4 жил сурч аудус төгссөн.тэр үед аудс 5 жил бсан.бидээд боловсрол олно гэж аудс.д сурвал дахин 5жил сурна.нийт 9 сурах бсан.би бага эмч хийгээд 450төг цалинтай .их эмч 650төг цалинтай бсан.ингэж соц үед ял нь адилхан бхад хүний хөдөлмөрийг мөлжиж бсан.ганц жилийн зөрөө.заадаг хичээл яг адил их бага гэж ялгавартай.төгсөөд ирж бгаа их эмч нар илүү юу ч бдаггүй бсан.одоо шинэчлэгдсэн мөлжлөг бий болгож бнаа
Хөдөөгийнбага эмч нар их эмч ямар хжил хийдэг вэ яг адилхан ажилдаг байсан .авч бга цалин эдэлж бгаа эрх мэдэл ямба нь тэнгэр газар шиг л зөрөөтэы байлаа