АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVE: Д.Тогтохсүрэн: МАН, МАХН нэгдэх асуудлаар хоёр талаас судалгааны баг гаран ажиллаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийг өнөөдөр МАН, МАХН хамтран тэмдэглэж буй нь улс төрийн хувьд хоёр нам эргэн нэгдэх гэж байна гэсэн хүлээлтийг бий болгов.

Энэ талаар УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн байр суурийг тодрууллаа.

Тэрбээр “100 жил гэдэг бол том түүхэн үйл явдал. Өнгөрсөн зууныг нэг үгээр хэл гэвэл “Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн зуун байсан”. 1921 онд энэ тэмцлийг удирдах, зохион байгуулах, манлайлж авч явах улс төрийн хүчинг тухайн үед эх орончид байгуулсан. Тэр нь МАН байсан. Түүгээрээ улс төрийн нам үүссэн ийм өдөр байгаа юм. МАН байгуулагдсан болон улс төрийн нам үүссэн өдөр.

МАН-ын хувьд 2012 онд нэрээ сольсон. Үүнтэй холбоотойгоор МАХН шинээр байгуулагдсан өмнө нь 70 жил хэрэглэж явсан нэрийг ашигласан. Энэ намтай нэгдэх асуудал олон жил яригдаж байгаа. Өнөөдөр ч гэсэн яригдаж байгаа асуудал. . Гэхдээ өнөөдөр нэгдэнэ гэж яриагүй, шийдлүүд нь гараагүй байна. Зарим нэгэн үйл ажиллагаагаа хамтарч хийхээр болж, ялангуяа 100 жилийн ойгоо хамтарч тэмдэглэж байна.

МАН 100 жилийн ойгоо улс орон даяар өргөн дэлгэр, нэлээд урт хугацаатай тэмдэглэх төлөвлөгөөтэй байсан. Ковид-19-ын улмаас 100 жилийн ойн арга хэмжээ цахим хэлбэрээр явагдаж байна.

-МАХН-аас нэгдэх асуудал тавьсан гэж ойлгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох юм болов уу?

-Одоогоор бол хоёр талаас судалгааны баг гаран ажиллаж байна. .


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.