СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-03-01

Л.Энх-Амгалан: Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтална

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан АНУ-ын их, дээд сургуулиудад мөрддөг дотоодынх нь сургалтын төлбөрийн нөхцлөөр Монгол оюутнуудаа сургах эхний алхмууд хийгдсэн талаар өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. 

Тэрбээр "Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт гурван төрлийн зээл олгодог. . Нийт 880 тэрбум төгрөг төрөөс зарцуулсан байна. Зөвхөн 2021 онд гадаадад суралцдаг оюутнуудад зориулсан зээлийн хэмжээ 5.8 тэрбум, магистр, докторын сургалтын 46 оюутанд 2.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яам гадаадад ч тэр дотооддоо суралцагч оюутнууддаа олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох ёстой юм байна. Түрүүн нэг хүн ярилаа. 10,000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол яг тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.

Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол ажлыг нь аваад явуулна. Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Боловсролын салбарт байгаа авлигыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой. Цаашдаа Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтална.

Бас нэг чихэнд чимэгтэй зүйл гэвэл Монгол Улсаас .

АНУ-д бакалавр, магистрийн сургалтын дундаж үнэлгээ хамгийн багадаа 30,000-40,000 ам.доллар байдаг. Тэгвэл бид АНУ-ын Засгийн газартай энэ чиглэлийн хэлэлцээрүүдийг хийж АНУ-ын дотоодын тарифаар буюу 5,000-10,000 ам.доллараар суралцах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор АНУ-ын 2-3 мужаас бидний энэ саналыг хүлээж авахаа мэдэгдээд байна" хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.74.59

Авилгагчид хүүхдүүдээ сургахаараа нэг болсон. одоо тэд нар нь дэлхийд цахиур хагалж явах учиртай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.