СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн тугийг цэнгүүлдэг хээр зүсмийн дөрвөн адуу хулгайд алдагдсан уу

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хамгаалалтад байдаг төрийн өндөг цагаан шүтээн 10 адуу, төрийн их тугийг хамгаалах дайчдын унаж хүлэглэдэг 56 тооны хээр зүсмийн адуу байдгийг Монголын ард иргэд мэднэ.

Гэвч тэрхүү "56 тооны хээр зүсмийн адууны дөрөв нь 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр гэнэт алдагдлаа. Алдагдсан дөрвөн адууны нэг нь төрийн их сүлдийг хамгаалагчдын ахлагчийн унадаг адуу байсан" гэдгийг эх сурвалж хэллээ.

Төрийн хамгаалалтад байдаг шүтээн алга болсны дараа "тухайн адуунуудыг хариулдаг байсан хоёр цэрэг Улаанхуарангийн хойд дэнжийг өдөр шөнөгүй самнаж, тэр хавийн малчин айл нэг бүрээр орж сурагласан боловч олоогүй тул өөрсдөө хохирлыг барагдуулж хээр зүсмийн адуугаар хохирлоо барагдуулсан" хэмээн эх сурвалж хэллээ.

Мөн тэрбээр гэсэн юм.

Уг мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 032-р ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхбаяртай утсаар холбогдож “Танай ангийн хамгаалалтад байдаг хээр зүсмийн 56 адууны дөрөв нь хулгайд алдагдсан гэсэн. Адуугаа олсон уу” асуухад “Адуу алдагдсан гэх хэргийг би огт дуулаагүй. Тухайн адуунуудыг 232-р ангийнхан хамгаалж, хариулж байгаа” гэх хариуг өглөө.

Зэвсэгт хүчний 232-р ангийн захирагч Н.Мягмарцоож руу залгасан боловч түүний утас холбогдох боломжгүй байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.77.214

Unen bol ter hulgai hig olj ustgah heretei, uuniig uuchilj bolohgui

zochin
3 жилийн өмнө
66.181.161.8

aduu aldan tsergee deglen iim angiig 9 tugtai ni tatan buulgaj tosvoo hemnesen ni deer 9 tugaar mongol hogjihgui

Ням
3 жилийн өмнө
103.57.94.157

Эрдэнэсийн сангаа зүгээр л ерөнхийлөгч н хоосруулчихдаг хулгаичтаи улс д хамгаалалтын морь хулгаилах н нэг их том хэрэг т тооцогдохгүй баилгүи дээ....

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.112

үнэн баттай юм бичээрэй. худлаа юм бичиж, хүний нэр хүнд, байгуулга гүтгээд хэрэгт орно шү!!!

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.2

hudalaa medeelel bna .ene medeeg tavisan hvniig shvvhed ogoh heregtei .heden mori yvdagiig medehgvi bas ih tugiig ymar morior zaldagiig medegvi baij hudal medeelel tavihaa boli

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.53

Hudlaa medeelel. Unen bodit medeelel olon tumend tugeemeer yum da. Hevlen niitlej bga medeellee olon talas ni sudalj, holbogodoh humuses medelel avch bj olni hurteel bolgomor yum. Hen negnii yarisan batalgagui hudal medee medeellig busdad tugeeh ni GEMT Hereg

Сансар
3 жилийн өмнө
202.9.40.225

Тийм байх ямарч боломж бдаггүй юмаа хүний болон байгууллагын нэр хүнд унагаах гэсэн энэ нэг муу сэтгүүлчийг өөрийгнь шалгах хэрэгтэй мэдэхгүй бж энэ морьд бүгд ЗХ.ний 232 ангийн мэдэлд Хэнтий аймагт бдаг юм

Зочин
3 жилийн өмнө
202.126.90.52

Hudal medeelelee boli toriin torgon sureg haana baidgiig medehgui hun baina

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.225

Shaal hudlaa ym bichih ymaa sain sudlaj bj bicheech

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.225

ЗХ.ний нэр хүндийг баталгаагүй мэдээллээр мөнгө авч нийтлэж унагасан энэ сэтгүүлч нэр зүүсэн нүдний шилтэы бацааныг шүүхэд өгч шалгуулж нэр хүндээ сэргээлгэх хэрэгтэй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.