АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 1 сарын өмнө

LIVE: П.Нүрзэд: АН-ын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгээгүй тул XI их хурлаа нэн яаралтай хийнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Ардчилсан намын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Х дугаар их хурлаар баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын Дээд шүүх энэ хүсэлтийг бүртгэж аваагүй.

Учир нь Үндсэн дүрмийн өөрчлөлтөд засах зүйл, тодруулга авах зүйл байна хэмээн үндсэн дүрмийг бүртгээгүй билээ. Ардчилсан намын 10-р их хурлаар хэлэлцэн баталсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх өнөөдөр хоёронтоо авч хэлэлцлээ. Ингээд улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дотоод маргаанаа эцэслэн шийдвэрлэж байж дахин хандана уу гэсэн тайлбартайгаар бүртгэхээс татгалцлаа. 

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: . Хэсэг бүлэг хүмүүс заалт зүйлтэйгээр маргаж байгаа тул намын дотоод маргаанаа эцэслэх ёстой хэмээн Дээд шүүхээс мэдэгдлээ. Эх барьж байгаа намын нөлөө орж байгаа тул маш олон өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийх нийгмийн шаардлага үүсэж байна. 

Ардчилсан намын 10 дугаар их хурал хүчин төгөлдөр бөгөөд гарсан шийдвэрийг тэр өдрөөс хойш хэрэгжүүлдэг. Ийм учраас ирэх гуравдугаар сарын 1-14-ны хооронд Ардчилсан намын анхан, дунд шатны нэгжүүд хуралдана. Уг хуралдаанаар . Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын бэлтгэл ажил эхэлж байна. 

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн уг асуудалтай хамтатган бас нэгэн асуудлыг хэлэлцсэн нь намын даргын суудлаасаа огцорсон хирнээ намын нийт гишүүд дэмжигчдээ талцуулж, эв эвдэн, намын тамга тэмдгийг хүчингүй болгуулах зэргээр ёс зүйгүй авирласан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэн Ардчилсан намын гишүүнчлэлээс 8 жилийн хугацаагаар чөлөөлөгдсөн . Ингээд С.Эрдэнийг Ардчилсан намын дарга гэж үзэх ямар ч үндэслэлгүй хэмээн үзэж Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. Сонирхуулахад захиргааны хэргийн шүүхээс С.Эрдэнийн хэрэглэж буй тамга, тэмдгийг түдгэлзүүлсэн шийдвэрийг 2-р сарын 4-ны өдөр гаргасан юм.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
172.58.143.76

An ene humuutei tootsoo hiigeech an ner batiad uimeen degdeegeed yabah yum

Жирийн гишүүн
1 сарын өмнө
103.212.118.254

Хөөрхий муу АН нам маань аль эрт талийгаач боллоо доо. Энэ намын ясыг Жэнко, Эрдэнэ хоёр барилаа даа. Алтан хайрцагийг нь нээтэл буцаж нам болж төрөхгүй гэжээ. Одоо залуучууд намаа байгуулж. Энэ хөгшин төгцөгүүдээсээ салаяаа.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.